Эрдэнэс таван толгой ХК эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Оны эхний 8 сарын мэдээллийг тоон дүнгээр харуулбал, 22.6 сая тонн нүүрс олборлож, 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулжээ.

Компани 2023 онд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж 2.8 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 2.4 их  наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэн, жилийн төлөвлөгөөгөө 97.1 хувиар  биелүүлэн ажиллаж байна.

Нүүрсийг биржээр арилжаалж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК амны гэрээ байгуулаагүй, зөвхөн Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нүүрсний арилжааг зохион байгуулж байна. Оны эхний найман сарын байдлаар нийт 34 удаагийн биржийн арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 11.7 сая тонн нүүрс худалдаалж, Монголбанканд 2.4 тэрбум ам.долларыг арилжаад байна.

Түүнчлэн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий Нүүрс баяжуулах үйлдвэр, баяжуулах үйлдвэрийг усаар хангах Загийн усны хоолойн төсөл, жилд 20 сая тонн нүүрс төмөр замын тээвэрт ачих хүчин чадалтай Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв  зэрэг орчин үеийн өндөр технологи бүхий томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж бүтээн байгуулалтын ажлыг дуусгаад байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар...

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...