“Эрдэнэс Тавантолгой” ХК 256.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 40 багц буюу 256.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.

Арилжаанд 9 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 48.8 ам.доллароос эхлэн дуудаж, 56.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийт 111 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 23.6 сая тонн нүүрс борлуулаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг сорчлон олборлохгүй, олборлосон бүх төрлийн нүүрсийг борлуулах бодлого баримтлан ажиллаж байгаа ба үүний илрэл нь Биржээр борлуулсан нийт нүүрсний 11.2 сая тонн буюу 47%-ийг нь 1/3 коксжих нүүрс бүрдүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төсвийн зарлагыг 1.4 их наядаар бууруулж, УИХ-д дахин өргөн барина

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг...

Саудын Арабын тал эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт хамтрах хүсэлтээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Макронтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын...

50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дууслаа

Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын...