Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Хоригийг процессыг хуулийн дарааллаар нь харах хэрэгтэй. Засгийн газрын хуралдаанаар ч мөн ер нь бол алдагдалгүй төсөв батлах дээр санал нэгдэж байгаа. Төсөв алдаглагүй батлах ёстой гэсэн саналыг хүлээн авч, тэвчих ёстой зарим зардлаа танах шаадлагатай болж байна. Алдагдалгүй төсөв байх ёстой гэсэн тооцооллыг хийхэд танах, энэ жилийн нэмэгдэж байгаа төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа зүйл бий. Тухайлбал, цалин тэтгэврийн нэмэгдэл, боловсролын салбарын хуулийн нэмэгдэл гэх мэт өсч буй зарлууд дээр эргэж харах нөхцөл үүснэ. Гадаад томилолтын зардал, Соёлын яамны ваучер зэргийг хасахад бага боловч Засгийн газрын үйл ажиллагаа талдаа зардлыг танах шаардлагатай байгаа бөгөөд УИХ ч мөн хүлээж аваад, хэлэлцэж, өөрчлөлт хийх байх. Засгийн газрын хувьд ч эергээр хүлээж аваад, өөрчлөлтөө хийгээд явна гэж бодож байна.

Ирэх жилийн төсөв 5,3 их наядаар өсөлттэй байгаагаас 2,5 их наяд нь салбар салбарын хуульд орсон өөрчлөлтөөр шууд нэмэгдэж буй зардлууд бий. Үүнийг ч бас эргэж харах, төсвийн нэг төгрөг болгоныг илүү их үр дүнтэй болгохын тулд салбар салбарын амбицыг хөндөх болов уу гэж харж, тооцоолж байна.

Ер нь бол нийтдээ 1,2 их наядын танаж байж, алдагдалгүй төсөв батлах боломжтой гэж харж байна. Хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлж, хойшлуулах зэрэг байдлаар зардлуудаа танаж таарах байх. Цаашид төсвөө алдагдалгүй баталдаг, төсөв дээрээ хийдэг хөрөнгө оруулалтууд хойшилж, бүс рүү хийх хөрөнгө оруулалтууд хумигдаж орж ирнэ гэсэн үг. Одоогоор бид төсвийн тоонууд дээр судалгаагаа хийчихсэн, бэлэн байна. 2025 оны төсөв хувийн хэвшлээ асар их дэмжсэн төсөв. Нэг төгрөг болгон хувийн хэвшил дээр очдог. Хөрөнгө оруулалтууд маань тэр хэмжээгээр танагдана гэсэн үг. Цаашид томоохон хөрөнгө оруулалтуудыг төсвөөс санхүүжүүлэх асуудал хумигдаж, цаашид хийгдэх хөрөнгө оруулалтуудыг гадаадын зээл, хувийн хэвшил, төр-хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэх шаардлага үүсэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Сэрэмжлүүлэг: Телеграм ашиглан нийт 10,3 тэрбум төгрөгийн залилан хийжээ

Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой...

Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх...

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний...