Home Нийгэм Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

0
Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ. Тодруулбал,  энэ сарын 11-ний өдрийн 01.00 цагийн үед Бангконгийн Тонг Ло цагдаагийн газрын алба хаагчид жуулчдын халааснаас хулгай хийж байсан 35 настай С, 40 настай У нарыг баривчилсан байна.

Арваннэгдүгээр сарын 8-ны орой Сүхумвит Сой 33/1 дэх рестораны үүдэнд түрийвчээ хулгайд алдсан жуулчин эмэгтэй гомдол гаргасны дагуу цагдаа нар камерын бичлэгийг шалгаж хэргийг илрүүлжээ

Бичлэгээс хулгайн гэмт хэрэг үйлдсэн гурван этгээд байсан нь тодорхой болсон ба  олон удаагийн үйлдэлтэй нь илэрчээ. Цагдаа нар тус газарт хяналт шалгалт хийсэн бөгөөд сэжигтнүүдийн хоёр нь дахин хулгай хийхээр буцаж ирэхэд баривчилжээ.

Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн хоёр этгээд Тайландад жуулчны визээр нэвтэрч, Пхра Ханонг, Банг Чак дүүрэгт өрөө түрээсэлж байсан нь тогтоогджээ.

Сэжигтэн залуус хамгийн сүүлийн хулгайн хэргээ хүлээсэн байна. Тэдэнд  1-7 жилийн хорих ял, 20,000-140,000 батын торгууль ногдуулж,  хохирлыг нөхөн төлүүлнэ гэж эх сурвалжууд бичжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here