Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д Улсад ажлын айлчлал хийж, “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцохоор Шанхай хотноо ажиллаж байна. Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаас хүлээгдэж байгаа хамгийн гол үр дүн бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн баримт бичигт Хятадын талтай гарын үсэг зурах юм. Тэрээр өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахын нэг нь энэхүү усан цахилгаан станын төслийг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээр. Уг төсөл нь гурван аймгийн дөрвөн сумын газар нутаг дэвсгэрийг дамнасан томоохон бүтээн байгуулалт юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Алтай, Улиастайн эрчим хүчний системд нийлүүлж, импортоор цахилгаан худалдан авдаг байдлыг халах ач холбогдолтой. Нийт 90 мВт-ын хүчин чадалтай. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжсэнээр эдийн засгийн хувьд дараах үр дүнгүүд бий болох юм.

  • Баруун бүсийн болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах бөгөөд их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.
  • Баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна.
  • Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756.6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий (ойролцоогоор 1.3 сая тонн)-н ялгаралтыг бууруулна.
  • Усан цахилгаан станцын барилгын угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60-80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
  • Баруун таван аймаг дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн амьжиргаа сайжирч өрхийн орлого нэмэгдэнэ.
  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүс бий болно.
  • Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...