Намрын хит-2024″ нийтийн дуучдын нэгдсэн тоглолт болно

Шилдгийн шилдэг тоглолт
“Намрын Хит – 2024”
​Нэрийг нь сонсох төдийд л өөрийн эрхгүй танил дотно мэдрэмж төрүүлдэг зүйлс гэж бий. “Намрын Хит”, “Хаврын Хит” тоглолтууд яг л энэ тодорхойлтод яв цав нийцэх, үзэгч түмнээс өндөр үнэлгээ авч чадсан тоглолт хэдийнэ болжээ. Мөн найман жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж, зэрэглэл өндөр дуучдыг нэгэн дор цуглуулж чаддаг нь энэ тоглолтын чансааг илтгэнэ.
​Үзэгч та тоглолтынхоо тасалбарыг авчихаад, UB паласын концертын танхимд орж ирээд суучихсан байхад л болно, бусдыг тоглолтыг зохион байгуулж буй хамт олны гарт даатга. Тэр үдэш та энэ цагийг эзэлсэн агуу гайхамшигтай дуучдаас авахуулаад шинэ цагийн залуу дуучид, хөгжимчид, бүжигчид, авьяаслаг хөтлөгчид, гэрэл техник гээд урлагаас авч болох бүхий л таашаалыг хүртэж болох аж. ​
Намар өөрөө утга уянгыг илтгэдэг дуу хууртай улирал. Намар ажил хөдөлмөр жигдэрсэн, завгүй шижигнэсэн улирал. Энэ л шахуу өдрүүдийн ачааллыг түр мартаж, дуртай дуучнаа алга ташин дахиулж, дуртай дуугаа даган дуулах боломжийг “Намрын хит 2024” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт танд олгож байна.
“Намрын Хит – 2024” тоглолтод Төрийн соёрхолт Д.Сосорбарам, МУАЖ дуучин А.Долгор, МУАЖ дуучин С.Ганзориг, МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ дуучин Ж.Уранчимэг, МУГЖ дуучин Б.Батболд, МУГЖ дуучин У.Далантай, , МУГЖ ДуучинС.Эрдэнэцэцэг, МУГЖ дуучин Ч.Амаржаргал, СТА дуучин Н.Мөнгөншагай, СТА дуучин Л.Нарантуяа, хос дуучид А.Анхбаяр Б.Чанцалдулам, дуучин Д.Эрдэнэсувд, Бор Мэндээ, дуучин Б.Бат-Энэрэл, нар оролцох юм.
“Намрын хит-2024” нийтийн дуучдын нэгдсэнтоглолт 2024 оны10 дугаар сарын 20-ны өдөр 19:00 цагаас UB паласын концертын их танхимд болно.
Тасалбарыг UB паласын билетийн кассаар худалдаалахаас гадна Ticket.mn, 94941909, 80591979 үнэгүй хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 9494-1909,80591979 дугаараас лавлах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....

Б.Дашпүрэв: АИ-92 бензиний 33 хоногийн нөөцтэй байна, хомсдол нүүрлэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн  яамны Төрийн нарыг бичгийн дарга...