Морингийн даваанд хог хаягдал боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

 Хан-уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Морингийн давааны хогийн цэгт Эрүүл ахуйн шаардлага хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадал бүхий ландфил, өдөрт 100 тонн барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэртэй боллоо. Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “Хатуу хог хаяагдал боловсруулах үйлдвэр”-ийг өнөөдөр /2024.09.30/-ний өдөр ашиглалтад оруулав.

Нийслэл хотод хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлж, барилга байгууламж хурдацтай баригдаж байгаагийн улмаас Улаанбаатар хотод үүсч байгаа хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах байдалд сөргөөр нөлөөлж, хөрс, ус, агаарын бохирдол үүсэх гол нөхцөл болоод байна.

Мөн тус төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлсэн. Энэхүү төсөл хэрэгжиснээр Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн ачааллыг багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралыг бууруулах, хуучин хогийн цэгүүдийг хаах, нөхөн сэргээх, тогтвортой ажлын байр бий болгох нөхцөл бүрдэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...