Дахин төлөвлөлтийн үүргээ биелүүлээгүй “Баганат өргөө” ХХК 2000 гаруй иргэнийг хохироожээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах” 5000 айлын орон сууцны барилга барих тендер төслийг нийслэлээс зарлаж тус тендерт “Баганат өргөө” ХХК шалгарсан байна. “Баганат өргөө” ХХК туслан гүйцэтгэгчээрээ “Геоканон төв” ХХК-г сонгон шалгаруулж найман блок байрыг 2022 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан боловч одоог хүртэл ашиглалтанд ороогүй хугацаа хэтрээд 3 жил өнгөрчээ.

Гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болж 600 гаруй өрхийн 2000 иргэн орох оронгүй ах, дүү хамаатан садан, түрээсийн байр, гудманд амьдарч эд, хөрөнгө, мөнгө санхүү, сэтгэл санаагаар хохирсоор байгаа ажээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллага нь гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд хийж байгаа төслүүдийнхээ хэрэгжилтийг хянах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан компаниудтай уялдаа холбоотой ажиллах, баригдаж байгаа барилгуудынхаа ажлын явцтай танилцаж иргэд захиалагчдыг нэн даруй хохиролгүй болгох шаардлага үүсчээ.

Захиалагчдын зүгээс нийслэлийн төр, захиргааны байгууллагад удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд нийслэлээс 2024 онд “Баганат өргөө” ХХК-д 1500 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ төсөл олгож байгаа нь хохирсон иргэдийг үл тоосон үйл явдал боллоо хэмээн гомдолтой байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...