Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг Б.Хуягбаатар удирдана

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIX хуралдаанаар тус дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Батчулууны Хуягбаатарыг 100 хувийн саналаар дэмжжээ. Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд  Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Хурлын даргаар ажиллаж иржээ.

Тэрбээр хэлэхдээ, “4 аймагтай тэнцэхүйц хүн амтай томоохон  Сонгинохайрхан дүүргийг удирдах  маш хариуцлагатай албыг хүлээж авч байна. Дарга гэдэг бол даргалж, захирдаг  ойлголт биш. Хүмүүсийн нийтлэг эрх ашгийн төлөө  хоёргүй сэтгэлээр иргэддээ үйлчлэх, тэднийг төлөөлж хийхийн нэр юм. Тиймээс 350 мянган хүний амьдрах орчин, аюулгүй байдлыг хангаж хамтаар зэрэгцэн орших нөхцлийг бүрдүүлэхийн төлөө үүрэгт хугацаандаа хичээн ажиллах болно. Сонгинохайрхан дүүргийг  нийслэлийн хөгжлийн шинэ бүс болгохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн онцлов.

Дашрамд дурдахад, Сонгинохайрхан дүүрэгт 2020-2024 онд  нийт 481 тэрбум төгрөгийн 380 ажил буюу өмнө нь өрнөж байгаагүй бүтээн байгуулалтууд өрнөжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...