Home Улс төр МАН-ын гал тогоо Д.Амарбаясгалангаас Я.Содбаатарт шилжлээ

МАН-ын гал тогоо Д.Амарбаясгалангаас Я.Содбаатарт шилжлээ

0
МАН-ын гал тогоо Д.Амарбаясгалангаас Я.Содбаатарт шилжлээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан шинэ УИХ-ын даргаар сонгогдсон. Түүнийг ийн дэвшсэний ард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх хоёр албан тушаал суларсан юм. МАН-ын гал тогоог Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарт түр хариуцуулахаар болсон байна. Өмнө нь орон тооны бус нарийн бичгийн дарга байсан түүнийг МАН-ын Бага хурлаар ойрын үед жинхэлнэ.

Я.Содбаатарын хувьд МАН-ын гал тогоог авч явж байсан туршлагатай. Хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, мөн Зам тээврийн сайдаар ажиллаж байв. Улстөрчийн хувьд туршлага нь гологдохгүй ч МАН дотор Ерөнхийлөгчийн байр суурийг хадгалах гэрийн даалгавартай шинэ албанд ийн очлоо. Түүнийг 2028 онд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болох нүүдлээ эрт хийлээ гэж харах хэсэг ч байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here