Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилжээ

Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилж, ажилдаа оржээ. 2020-2024 оны парламентын даргаар ажилласан, 2024 оны УИХ-ын сонгуульд 1-р тойрогт нэр дэвшсэн Г.Занданшатарын хувьд энэ удаагийн сонгуульд өвдөг шороодсон. Тус тойрогт МАН хоёрхон суудал авсан бол Ардчилсан нам долоон суудал авсан юм. Г.Занданшатарын хувьд энэ удаагийн сонгуульд тойрогт нэр дэвшихгүй, намын жагсаалтад багтах хүсэл байсан ч намын дарга нар нь тойрогт өрсөлдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...