АН: Зэвсэгт хүчний ангиуд цэргүүддээ МАН-ы гишүүдийг дугуйлна шүү гэсэн цаас өгсөн байна

Ардчилсан намаас срнгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ.

-Төрийн сонгуульд нөлөөлсөн үйлдлүүд гарч байна. Г.Дашням гэхэд санал авах байран дээр скүүтерүүдээ маш ихээр байрлуулж байна. Энэ нь санал татах арга. Зөөврийн санал авах дээр Өвөрхангайд үнэгүй эд зүйлс өгсөн байна. Ардчилсан намын ажиглагчдыг дуу, дүрс, бичлэг хийлгэхгүй гэж байна. Уг нь аримтжуулах хуулийн зохицуулалт бий. Дөрөвдүгээр тойрог Хөвсгөл дээр зөвлөмж өгөх нэрийдлээр МАН-ы хоёр гишүүнийг заавал дугуйл гэжээ. Улаанбаатар хотын нийт саналын байрууд дээр хэсгийн ахлагч нар зогсоод “Заавал МАН-ыг дэмжинэ шүү” гэж байна. Мөн мөнгө тараалт замбараагаа алдсан. Бид баримтжуулсан. Гомдол гаргасан. 18:00 цагт нэр устай нь зарлана. Төрийн сонгуульд төрийн автомашиныг хэрэглэж байгаа тохиолдол байна. 20 сая төгрөгөөр торгуулсан гэсэн. Чингэлтэй дүүрэгт санал өгч байгаа иргэнд нөлөөлж байгаа үйлдлүүд гарч байна. Зөөврийн саналын хайрцагнаас гарсан хүчингүй саналыг дахин будсан тохиолдол гарсан. Зэвсэгт хүчний ангиуд цэргүүддээ МАН-ы гишүүдийг дугуйлна шүү гэсэн цаас өгсөн байна. Төхөөрөмжийн лац хөндөгдсөн арав гаруй тохиолдол гарчээ. Зарим төхөөрөмж гацаж байна. Гараар тоолох үед сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Саналын хуудасны зургийг маш ихээр авч байна. Иймэрхүү гомдол мэдээлэл ирээд байна.

Тарааж байгаа бол танд очвол аваарай. Харин хэнд саналаа өгөхөө өөрөө мэдээрэй. Хэн ч таныг хэнд саналаа өгснийг мэдэхгүй шүү. 18:00 цагт хэн мөнгө тараасныг илчлэх болно гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...