УОК: Ихэнх нутгаар цаг агаар эрс сэрүүсэх төлөвтэй байна

Цаг агаарын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комисс /УОК/-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар өнөөдөр  мэдээлэл хийлээ. Өнөө шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хүйтэн бороо үргэлжлэн орно. Иймд УОК-оос үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрөөсөө 43 см- ээр, Туул гол Босгын гүүр орчим 58 см, Сэлбэ гол Санзай орчимд 18 см -ээр нэмэгдэн үерийн түвшинг даван үерлэж байна. Туул гол Зайсан орчимд 51 см-ээр, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастай гол 19см-ээр нэмэгдэн олон жилийн дунджийг даван үерийн түвшинд хүрэхэд 7-15 см дутуу байна.

Цаг агаарын эрсдэлт төлөв цаашид нэмэгдэх хандлагатай байна. Үер усны гамшгаас сэргийлэх бэлэн байдлын удирдамж, чиглэлийг бүх шатны байгууллагууд хэрхэн хангаж буйд УОК-ын Шуурхай штаб хяналт хийж ажиллаж байна. Зургаадугаар сарын 21-нээс эхлэн төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар эрс сэрүүсэх төлөвтэй байна.

Түүнчлэн Улаанбаатар хотод үерийн аюул нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргүүд хамгийн их эрсдэлтэйд орж байна. Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр үерийн аюултай бүсэд 2063 айл өрх суурьшиж байгаагийн 444 нь зөвшөөрөлгүй айл өрх байна.

Эдгээр айл өрхийг болзошгүй аюул эрсдэлээс сэргийлэх, үерийн далан, суваг шуудууг хүчитгэх чиглэлээр ажиллаж байна. Мөн зуслагийн бүсэд амарч байгаа иргэд хүйтний эрсдэлээс сэргийлэн гал түлэхдээ угаар, галт түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...