19 настай залуу бага насны хоёр хүүхэд авраад өөрөө усанд осолджээ

Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхаан багийн Битүүгийн тохой гэдэг газар Ерөө голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварсан иргэн өөрөө осолджээ. Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар зургадугаар сарын 16-ны өдрийн 11:24 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 19 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зургадугаар сарын 17-ны өдрийн 05:30 цагаас эхлэн анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 километрт  Хуучин модон гүүр гэдэг газар хүртэл дөрвөн удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, гурван метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15:10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Мөн Өвөрхангай аймаг, Хархорин сумын Орхон голд суудлын автомашин суусан тухай дуудлагыг зургадугаар сарын 17-ны өдрийн 11:35 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн  “Toyota Sienta” загварын хоёр зорчигчтой суудлын автомашин Орхон голын усанд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...