“Go Mongolia” гүүрэн байгууламжийн шилдэг санаа, дизайн шалгаруулах уралдаан зарлалаа

Монгол Улсын Засгийн газар “20 минутын хот” шинэчлэлийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын Бага тойруугаас Хөшгийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хүртэл “Хос цамхагт тулгуурт дүүжин гүүр, туннел, авто замын байгууламж барихаар шийдвэрлэсэн.
Том хэмжээний гүүрэн байгууламж нь тухайн улс үндэстний өнгө төрх, нүүр царайг илэрхийлдэг учир “Өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia” хэмээн нэрлэхээр тогтсон. Монгол Улсыг дэлхий дахинд илэрхийлж буй “Go Mongolia” түлхүүр үгийн утга санааг тод томруун илэрхийлсэн шинэ брэнд, өнгө төрхтэй байх нь зүйтэй гэж үзэж олон улсын болон дотоодын инженер архитекторуудын дунд шилдэг санаа, шийдэл, архитектур дизайныг шалгаруулах уралдааныг зарлаж байна. Эрхэм уран бүтээлчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Удирдамжтай доорх линк дээр дарж танилцана уу.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...