АН: МАН иргэдийн саналыг 100 мянгаар худалдаж авах ханш тогтоосон байна

Ардчилсан намаас /АН/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын ҮБХ-ны дарга Ц.Баатархүү:

Эрх барьж буй МАН хуулийн хүрээнд  шударгаар өрсөлдөхөөс зугатаж байна. Сонгуулийн хуулийг илэрхий зөрчөөд  байхад хуул  хяналтын байгууллага хүлээж авахгүй байна. Бодлогоороо,  хөтөлбөрөөрөө өрсөлдөе, хуулийн хүрээнд өрсөлдөе гэхэд хүлээж авахгүй АН-ын гишүүдийг хий хоосон харлуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаад харамсч байна. Сонгуул гэдэг популизм биш бодлогын мэтгэлцээн   учир тойрог бүрт бодлогын мэтгэлцээнд АН урьж байгааг  уламжилж байна.

АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр: Ховдод багийн дарга сонгогчоор саналын хуудас бөглүүлээд 100 мянган төгрөг өгөөд сууж байна гэдэг нь эрх баригчид өнгөрсөн найман  жилд Монгол Улсыг  яаж хуульгүй, зарчимгүй удирдсан  арга барилаа сонгуульд гаргаж байгаа нь харагдаж байна. Иргэдийн саналаа өгөх эрх бол Үндсэн хуульд байгаа онцгой эрх. Энэ эрхийг мөнгөөр үнэлж байна гэдэг иргэдийгээ хэтэрхий дорд үзэж байгаа хэрэг шүү. Эрх баригч намд мөнгөнөөс илүү хүчтэй зүйл байдаг гэдгийг  мэдрүүлэх сонгууль болно гэж би итгэж байна. Та нар өнөөдөр эрх мэдлээрээ түрж ажиллаж байна. Гэхдээ та нарын эрх мэдлээс илүү хүчтэй зүйл байдаг гэдгийг  иргэд дүнгээ тавьж харуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Та нар ийм маягаар ажиллавал хэзээ ч зарчим тогтоож чадахгүй. Эрх баригчид сум бүр, баг бүр, хороо бүр дээр  шоблом хийгээд сонгуулийг луйвардах  гэж байгаа юм байна.

АН-ын дэд дарга И.Мөнхжаргал:

-МАН иргэдийн саналыг 100 мянгаар худалдаж авах ханш тогтоосон байна. Хаа сайгүй 100 мянган төгрөг. Зургаадугаар сарын 10-нд Ч.Хүрэлбаатарт гаргасан гомдлыг мөрдөгч н.Баттулга прокурорт хэрэгсэхгүй болгох саналыг хүргүүлжээ. Уг нь би зургаадугаар сарын 8-нд цагдаагийн байгууллагад шаардлагаа өгсөн. Гэтэл амралтын хоёр өдрийн дараа сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй давхцуулж Ч.Хүрэлбаатарт бэлэг барьж байгаа аятай хэргийг нь хаажээ. АН үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс прокурорт гомдол гаргана. 1000 оюутанд 100 мянган төгрөг тараасан Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар тойрогт өрсөлдөөд явж байна. Ийм байж яаж шударга өрсөлдөх вэ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгуульд шударга өрсөлдөнө гэсэн яасан бэ. Сонгуулийн Ерөнхий хороо, цагдаагийн байгууллага яагаад ажлаа хийхгүй байна вэ.

Энэ удаагийн сонгуульд АН өнгөрсөн 8 жилийг засах уриатай оролцож байгаа. Эерэгээр сонгуульд оролцож байгаа АН-ыг харлуулж байна. Эрх баригч нам энэ удаагийн сонгуульд шударгаар өрсөлдөөсэй. Бид алдагдсан 8 жилийг засах болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...