Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд уншигчдын гарт очлоо

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны шилдэг бүтээлүүдийг эмхтгэн гурван боть ном болгон хэвлүүлжээ. Номын нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо. Түүний 1998 оноос хойш бичиж туурвисан сэтгүүл зүйн 1000 орчим бүтээлээс сонгон дээжилж хэвлүүлснээр уншигчдын гарт ийн очлоо. Нийтлэлч Г.Отгонбаяр агсан өөрийн бүтээлүүдээр ном гаргахаар зэхэж байсан ч гүйцэлдүүлж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүний гэргий Т.Сайханцэцэг ханийнхаа биелүүлж амжаагүй хүслийг гүйцээж, энэхүү 3 боть номыг санаачлан хэвлүүлжээ.

Г.Отгонбаярын бүтээлүүд “Ардын эрх”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” зэрэг өдөр тутмын сонины хуудаснаа түүх, тэр дундаа Монголын улс төрд өрнөсөн үйл явдлуудын товчоон болон үлдсэн байна. Хожмоо baabar.mn болон 2015 онд өөрийнх нь үүсгэн байгуулсан iToim.mn сайтад нийтлэгдсэн шилдэг 115 нийтлэл, 22 ярилцлагыг энэхүү 3 ботид багтаажээ.

Номын нээлтийн үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганболд хэлэхдээ “Отгоогоо би хол явсан гэж боддоггүй, үргэлж хажууд минь байдаг. Бид, манай сониныхон үргэлж дурсдаг. Энэ номыг уншиж эхлэхэд л тэр дурсамжууд улам тодорч байна. Энэ ном бол уран зохиол биш, сэтгүүл зүйн бүтээл. Манай Отгоо сэтгүүлч хүн, сэтгүүл зүйд сэтгүүлч хүн яаж зүтгэх вэ гэдгийн үлгэр дуурайл болж явсан. Бид нар ажлын гараагаа өдөр тутмын сониноос эхэлсэн. Сэтгүүл зүй, сэтгүүлчдийн нэр хүнд унаж байгаа үед энэ ном маш чухал бүтээл юм. Энэ номыг уншихад тухайн цаг үе, нийгэм, улс төр ямар байсныг тод илтгэж, надад хуучин найзтайгаа уулзах шиг надад санагдаж байна.

Өдөр тутмын сонин гэдэг сэтгүүл зүйн гол цөм нь гэж би боддог. Телевиз, радио, цахим сэтгүүл зүйн орон зай гол байр эзлэх болсон энэ цагт өдөр тутмын сонины орон зайг сануулах сайн бүтээл гарлаа. Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын 23 жилийн хугацаанд бүтээж туурвисан оюуны их өв болох нийтлэл, ярилцлага нь тухайн цаг үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн дүр зураг, үйл явдлын учир шалтгааныг дэлгэж, задлан шинжилж бичсэн аналитик тойм гэдэг утгаараа улстөрчид болон судлаачид, шинэ залуу сэтгүүлч, оюутан залуус, сэтгүүл зүй судлалд чухал хэрэглэгдэхүүн болно” гэдгийг онцлон хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...