Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гурван сая гаруй мод тарьж ургуулна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 42 сая мод тарьж ургуулаад байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 39 зүйлийн 12,2 тн үрийн нөөц бүрдүүлсэн. 2024 оны үрийн нөөцийг 2021 оныхтой харьцуулахад 84 хувиар өссөн байна. Мод үржүүлдэг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2023 оны байдлаар 452-т хүрсэн нь үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Эдгээр газрууд өнгөрсөн жил 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 41 хувиар өсжээ.

 2024 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР:
  • 2.4 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах зорилгоор 3.1 сая мод тарина,
  • 2.8 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажил хийж, ойн төлөв байдлыг үнэлнэ,
  • Түймрийн 500 км халз болон шороон зурвас шинээр байгуулж, өмнө байгуулсныг сэргээнэ,
  • 330 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэн, 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс сэргийлнэ,
  • 1.3 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ,
  • 130 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулна,
  • Мод үржүүлгийн газруудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.

2023 онд салбарын хэмжээнд нийт 273 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж, 960 сая модыг доройтолд өртөн, хатаж хуурайшихаас хамгаалж чадсан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...