Ардчилсан нам СЕХ-нд шударга сонгууль явуулах тухай албан тоот хүргүүлж байна
2024 оны УИХ-ын ээлжит сонгууль угтсан шилжилт хөдөлгөөн, “ЦАХИМ ЦАРЦАА”-тай холбоотой, зөрчлийн мэдээллүүд Ардчилсан намд ирсээр байна. Иймд Ардчилсан нам “Шударга сонгууль” ажлын хэсгийг байгуулж, иргэд, нийгмийн сайн дурын байгууллагуудтай хамтран ажиллаж эхлээд багаггүй хугацаа өнгөрлөө.
Ажлын хэсгээс 2020 оны луйврын сонгууль давтагдах эрсдэл бодитоор нүүрлэж байгааг, холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтнуудад илэрхийлсээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан АН, СЕХ болон Улсын бүртгэлийн газрын холбогдох албаныхантай уулзалт хийлээ.
Цахим царцаа буюу байхгүй хаяг үүсгээд иргэний үнэмлэх гаргаад санал авсан тохиолдол 2020 оны снгуулиар гарсан. Сонгуулийн дараа энэ талаар гомдлыг албаны бүх байгууллагад өгөөд хариу өгөөгүй гэдгийг АН энэ үеэр онцоллоо. Тагнуулын ерөнхий газарт хандаад ч хариу олж аваагүй. Таван давхар байрыг зургаа болгодог, БЗД 25 буюу одоогийн 43 дугаар хороонд 16 давхар байранд 17,18 давхар үүсгээд санал авсан тохиолдол ч гарсан. Зөвхөн орон сууц төдийгүй гудамжуудад хий гудамж үүсгэсэн тохиолдол гарсан гэдгийг АН-ын дэд дарга Ж.Баярмаа онцоллоо.
Мөн тус намд өчигдөр нэг хаяг дээр 30 хүн бүртгэсэн тухай гомдол иржээ. Ард нь хамаарах этгээд гээд нэр бичсэн 30 хүний нэртэй жагсаалтын талаар АН Улсын бүртгэлийн газрын холбогдох албаныхнаас тодрууллаа. Энэ дээр судалгаа хийх хэрэгтэй. Хөхөө өвлийн хүйтэнд гуравхан сарын хугацаанд 240 мянган хүн шилжинэ гэдэг эрүүл үзэгдэл бииш шүү дээ. Энэ бол царцаа. Мөнгөөр, бөөнөөр нь, хүчээр шилжүүлж байна гэж АН асуулаа. Гэвч тэдний энэ асуултад тоймтой хариуг энэ уулзалтаар өгөөгүй бөгөөд СЕХ -ны дарга П.Дэлгэрнаран, нэг айлын бүртгэл дээр 30 хүн байна гэвэл анхаарал татах асуудал мөн. Илэрхий зүйл гэсэн үг. Аль хороо, аль хаяг дээр тийм зүйл байна яг одоо судлах, хууль хяналтын байгууллагад хандах ёстой гэсэн хариу өгөв. Харин Улсын бүртгэлийн газраас сонгогч бүр өөрийн хаяг дээрх бүртгэлээ харах, хянах боложтой байгаа. Регистрийн дугаараа, хяагаа оруулаад л цахимаар хянаж болох хялбар зам байгаа ч сонгогчид ашиглахгүй байгаа гэв. Мөн нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байгааг тус газарт ханан хяналтын байцаагчаар хянуулах боломжтой. Ихэвчлэн тухайн хаяг дээр өмнөх нь эзэд нь шилжүүлгээ хийлгээгүйгээс давхар нэг хаягт харагдах тал бий гэсэн хариу өглөө.