“Мазаалай” нэртэй CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ хийв

МИАТ төрийн өмчит компани нь өнөөдөр ”Мазаалай” хэмээх CRJ-700 агаарын хөлгөөр Ховд аймаг руу орон нутгийн нислэг хийлээ. Уг хөлөг нь бүс нутагт нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой бөгөөд 70 хүний суудалтай аж. Хуурай түрээсээр дээрх агаарын хөлгийг авсан тул Монгол нисгэгч, монгол үйлчлэгч, монгол инженерүүд монголчууддаа үйлчилнэ. Мөн аялал жуулчлалын оргил саруудад Өмнөговь, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймгууд руу үйлдэх нислэгийн тоог нэмэгдүүлнэ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Өнгөрсөн оны долдугаар сард орон нутгийн есөн чиглэлд нислэг сэргээснээр алслагдсан аймгууд руу талдаа 470-500 мянган төгрөгөөр нисэх боломж бүрдэж байсан. Одоо агаарын хөлгийн тоог CRJ-700 онгоцоор нэмэгдүүлснээр иргэд маань илүү хямд, суудлын хүртээмж сайтай, тав тухтай нисэх боломж бүрдлээ. Тухайлбал дөнгөж саяхан алслагдсан аймгууд руу талдаа 980 мянган төгрөгөөр нисдэг байсан бол одоо Улаанбаатар-Ховд, Өлгий чиглэлд 365-400 мянган төгрөгөөр, Улаанбаатар-Улаангом чиглэлд 360-380 мянган төгрөгөөр, Улаанбаатар-Улиастай чиглэлд 280-340 мянган төгрөгөөр, Улаанбаатар -Алтай чиглэлд 330-380 мянган төгрөгөөр нисэх боломжтой боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Сэрэмжлүүлэг: Телеграм ашиглан нийт 10,3 тэрбум төгрөгийн залилан хийжээ

Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой...

Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх...

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний...