Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, Хөгжлийн яам, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас хамтарсан Ажлын хэсэг гаргаж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж, хэлэлцлээ.
Улсын Их Хурал (УИХ)-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн хот тосгоны эрхзүйн байдлын тухай, түүний эрхийг шилжүүлэх хууль зүйн үндэслэлийг 57 дугаар зүйлийн 1.2-т заасан байдаг.
Энэ хүрээнд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны эрхзүйн байдал, нутаг дэвсгэр, түүний удирдлагын нэгжийг шилжүүлэх асуудлыг хуульчиллаа.
Ингэснээр улсын зэрэглэлтэй дөрвөн хот, 19 аймгийн төвийг орон нутгийн зэрэглэлтэй хот гэж нэрлэхээр болсон юм. Мөн өмнө нь хот гэж нэрлэж байсан хүн ам төвлөрсөн Эрдэнэт, Дарханыг орон нутгийн хот гэж нэрлэхээр боллоо.
Түүнчлэн Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэх юм.
Зарим төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үүднээс тосгон байгуулахаар болсон. Тухайлбал Гашуунсухайт, Шивээхүрэн гэх мэт боомтод төвлөрсөн, хүн ам ихтэй газруудыг тосгон гэж үзэх боллоо.
Ингэснээр төрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тухайн хот, тосгонд эдийн засгийн эргэлтийг сайжруулах гол зорилготой” гэж ярилаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...