Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохоор зүтгүүлж эхэлжээ

УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зүтгүүлж эхэлжээ. Н.Энхболдын тухайд 67 настай, 2000 оноос хойш 24 жилийн турш УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар тасралтгүй ажилласан. Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд зэрэг албан тушаалыг хашсан намтартай. Төрийн ордонд насаараа амьдарсан энэ тэтгэврийн насны улстөрчийг заавал яагаад Элчин сайд болгох гээд чичрээд байгаа нь хачирхалтай.

Н.Энхболд бол нутаг нэгтэн М.Энхболдоос урваж, УИХ-ын даргаас буулгах хуйвалдаанд оролцсон байдаг. Энэ тухай М.Энхболд УИХ-ын чуулганы танхимд нэр цохон хэлж байв. Н.Энхбаярыг хаан байхад нь шадарлаж, С.Баярыг МАН-ын дарга болоход очиж наалдах зэргээр урвалтаар баян намтар түүнийх. Монгол Улсын алтан аргамжийг тэтгэврийн нас нь хэтэрсэн Н.Энхболдод бэлэглэлээр өгч буй нь албан тушаалын арилжаа наймаа гэж шууд хэлж болно. Төрийн ордонд насаараа амьдарчхаад одоо Элчин сайдын суудал нэхэж байгаа нь Н.Энхболдын албан тушаалын шуналд ёроол үгүйг батална.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...