Шилдэг хот төлөвлөгчдөд үнэлгээ өгөх шүүгч нарыг сонгох шалгаруулалт зарлажээ

“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2024.03.18-04.15-ны өдрийн хооронд явуулж энэ хугацаанд 54 улсын нийт 428 багаас оролцох хүсэлт ирүүлсэн. Эдгээр оролцогчдын бүтээлийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр эцэслэн хүлээн авах бөгөөд ирүүлсэн бүтээлийг үнэлэх шүүгчдийг сонгон шалгаруулж байна. Нийт 6 гишүүнийг сонгон шалгаруулах бөгөөд дараах чиглэлийн хүмүүсээс тус тус нэгийг шалгаруулна /нас, хүйс, шашин шүтлэг харгалзахгүй/.
1. Хот төлөвлөгч;
2. Архитектор;
3. Байгаль орчны төлөвлөлтөөр дагнасан хот төлөвлөгч;
4. Эдийн засагч /Хот төлөвлөлт/;
5. Хот төлөвлөлтийн эрдэмтэн /Профессор /;
6. Дэд бүтцийн инженер /Дулааны инженер, цахилгааны инженер, ус хангамж, ариутгах татуургын инженер, мэдээлэл холбооны инженер/.
Сонгон шалгаруулалтын материалыг 2024.05.21-ний өдрийн 11:59 AM цаг хүртэл хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/ цахим хуудаснаас авна уу.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...