Горхи-Тэрэлжийг 40 тонн хогноос салгажээ

Дотоод, гадаадын жуулчдын голчлон зорьдог газар бол Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалтын газар билээ. Олон хүн их очихын хэрээр хогонд дарагдах нь элбэг. Тиймээс аялал жуулчлалын шинэ улирал эхэлж буй энэ үед “Солонго-Хонх” Солонгос хэлний хөтөч орчуулагчдын холбоо санаачлан Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын “МОКТА” холбоотой хамтран дөрөвдүгээр сарын 20-нд “Хоггүй Тэрэлж” аяныг өрнүүлжээ.

Үүнд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч 60 гаруй байгууллага болон Горхи-Тэрэлж Тусгай Хамгаалалтын Газар, Налайх дүүрэг, 6 дугаар хорооны төлөөлөл нийт 320 гаруй хүн оролцсон байна. Тэд Тэрэлж орчмын 12 маршрутын дагуу нийт 40 тонн хог түүж, машинаар хогийн цэг рүү зөөжээ. Энэхүү аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам  дэмжин оролцсон бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...