МАН-ын сайд нар танхимаасаа гараад ил цагаан толхилцож эхлэв

Алдарт нүүрсний сонсгол нам нэгтэй олон улстөрчийг түнжин хагарахад хүргэсэн. Тэдний зөрчилдөөн эхэн үедээ нууц хэлбэрт байсан бол одоо ил цагаан болж ирлээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан  “Нүүрсний сонсгол бол Б.Энхбаярын маш муу найруулгатай хэрнээ маш сайн зохион байгуулалттай жүжиг болсон” хэмээн сэтгүүлчид ярьсан нь гал дээр тос нэмж орхив. Сайд, МАН-ын генсек гэх давхар дээлтэй Д.Амарбаясгаланг нүүрсний сонсголд гэрчээр дуудсан ч ирээгүй юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр твиттерт нэг танхимд тохой залган суудаг Д.Амарбаясгаланд хариуг нь барьжээ. Тэрбээр бичихдээ ““Нүүрсний хулгай”-г илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг 3 сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар Засгийн газар хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй” хэмээжээ.

Эрх баригчдын толхилцоон энэ хүрээд зогссонгүй. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч. Хүрэлбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан сураг чих дэлсэв. Сайд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар гурилын үнийг бууруулах Засгийн газрынхаа бодлогын эсрэг зогсож, УИХ-ын чуулган дээр эсрэг байр суурь илэрхийлсэн удаатай. Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг, хамтын шийдвэр гаргадаг онцлогтой. Гэтэл сайд нар нь олон нийтийн нүдэн дээр бие биетэйгээ заамдалцаж байгаа нь хулгай, сонгууль хоёроос үүдсэн асар том зөрчилдөөн байгааг илтгэнэ.

Б.Энхбаяр сайд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг хулгайчаар нь дуудаж байсан удаатай. Одоо тэд нэг танхимд сууж буй. С.Амарсайхан сайд Сангийн сайд Б.Жавхлантай үе үе тулдаг. Гэх мэтээр сайд нарын хоорондын зөрчил цааш хөвөрнө, тоочвол урт түүх бичих болно. УИХ-ын томсгосон тойргоор сонгууль явах үед улстөрчдийн ганцаарчилсан тоглолт идэвхжиж, олон нийтэд таалагдахын тулд олон нийтийн өмнө популизм хийх нь ихэсдэг. Энэ хам шинж засгийн эрх барьж буй МАН-д хамгийн тодоор илэрч байгаа нь энэ юм. Сонгууль дөхөх тусам дахиад ч хурцадна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...