Home Улаанбаатар Ж.Алдаржавхлан: Гурван жил гацсан замыг 6-р сарын 1-нд ашиглалтад оруулна

Ж.Алдаржавхлан: Гурван жил гацсан замыг 6-р сарын 1-нд ашиглалтад оруулна

0
Ж.Алдаржавхлан: Гурван жил гацсан замыг 6-р сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20-р хороо “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл зам тавихаар төлөвлөсөн ч тодорхой шалтгааны улмаас 3 жил гацсан юм. Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох 640 метр уг авто замыг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулж, хөдөлгөөнийг нээхээр болсныг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдэгдлээ. Зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай, ус зайлуулах систем, гэрэлтүүлгийг иж бүрэн суурилуулж, тохижуулах ажээ. Автозамын шинэ гарц нээгдсэнээр Хан-Уул дүүргийн энэ хэсэгт үүсдэг түгжрэл буурна гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

https://www.facebook.com/reel/3869807826568492

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here