Э.Бат-Үүл: АН-ын дарга Л.Гантөмөр яван чангарч, лидер болж байна

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл намынхаа 34 жилийн ойн баярын сэтгэгдлээ цахим орчинд хуваалцжээ. Тэрбээр “Л.Гантөмөр ойрд үзэгдээгүй том лидер-манлайлагч болох бололтой. Үнэндээ би Л.Гантөмөрийг АН-ын дарга болоход нь хулгайч төртэй тэмцэх тэмцэлд намаа нэгтгээд удирдаад авч явж чадах манлайлагч болж чадна гэдэгт итгэхгүй байсан. Тэр тусмаа япон боловсрол, хүмүүжил нь түүнийг хэтийдсэн аядуу, хүлээцтэй болгосондоо гэж хардаж байв. Гэтэл би эндүүрсэн бололтой. Тэр яван байж чангараад байна.

Сүүлийн үед түүний байр байдлыг харахад С.Зориг шиг тогтуун, Элбэгээ шиг ортол илтгэгч, Баабар шиг цараатай, Гончигдорж шиг нягт сэтгэлгээтэй жентэлмен болоод байна. Ямар ч байсан бидний эхэлсэн үйл хэргийг нэр төртэй аваад явах шинэ үеэр намаа сэлбэнэ гэсэн амандаа хүрчээ” хэмээн бичжээ.

Олон жил дотроо хагарч, сайн муу нэр зүүсэн ч АН бол монгол гэрийн хоёр багана шиг улс төрийн том тоглогч, хүний эрх, хувийн өмчийн баталгааг хангагч гэж олон нийт үнэлдэг. Хуваагдалтай, хагаралтай хамгийн хүнд үед нь АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөр намын гишүүддээ нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж, тус нам улам нягтарч, эв цавандаа орж эхэлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...