Метроны тендерийн хоёрдугаар үе шатыг зарлалаа

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Нэгдүгээр үе шатны НХААГ/20240103208 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр хаасан. Энэ хугацаанд 11 улсын 20 компани тендерт оролцох сонирхол, саналаа илэрхийлсэн билээ.
Тэгвэл тухайн 20 компанийн ирүүлсэн техникийн шийдлийн саналыг тусган, тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлалаа. Уг тендерийг 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл www.tender.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, тухайн өдрийн 14:10 цагт олон нийтэд нээлттэй байдлаар нээнэ.
Тендерийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1711340023589 цахим холбоосоор авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...