Home Улс төр АН Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж байна

АН Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж байна

0
АН Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Ардчилсан намын 21 аймаг 330 суманд явуулж буй “Бүтэн ардчилал” үндэсний  хэлэлцүүлгээс гарсан саналаа Ардчилсан намын “Эрчимт хөгжлийн төлөвлөгөө” сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж байгаа.
“Бүтэн ардчилал”-ын үргэлжлэл болгон АН-ын удирдлагууд баруун хязгаарын Баян-Өлгий, Ховд аймагт энэ өдрүүдэд ажиллаж байна. Төвөөс алслагдсан иргэд, үндэсний цөөхүүдийнхээ ажил амьдралыг газар дээр нь үзэж харах, тэдний санаа бодлыг сонсож бодлого үйл ажиллагаандаа тусгахыг сөрөг хүчин чухалчилжээ.
Үндэсний цөөнхүүдийнхээ сонирхлыг илэрхийлэх, амьдралын чанарт нь ахиц гаргах, нь Ардчилсан намын зорилго болгож буй алдагдсан найман жилийг эргүүлэн авчрах төрийн ардчиллаас иргэний ардчилал руу шилжихэд тустай  гэж АН үзжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here