АН мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа 40 шахам мэргэжлийн холбооноос саналыг нь авчээ

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” юм гэж  АН-ынхан онцолж байгаа.

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд дэмжигчид, мэргэжлийн холбоодоос санал авч, санаа бодлыг нь сонсч “Бүтэн Ардчилал” үндэсний хэмжээний аяныг өрнүүлэн ажиллав.

Бүтэн хоёр сарын турш зохион байгуулсан уг аян өчигдрөөр дуусаж, олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан саналаа нэгтгэн боловсруулж дууслаа.

Эцэслэсэн мөрийн хөтөлбөрөө өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөлөөр хэлэлцүүлж, лавшруулан Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн батлах юм.

Ардчилсан намын зүгээс “Бүтэн Ардчилал” аяны хүрээнд 25,000 км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт  79 мянган гишүүнтэйгээ мөрийн хөтөлбөрөө зөвлөлдсөн юм.

Түүнчлэн 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас АН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа хүлээлгэн өгсөн юм.

Ийнхүү Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” болон бэлэн болж байна. Энэ нь  олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан ажил хэрэгч саналуудыг тусгагдсанаар илэрч буй юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...