“Хашаандаа сайхан амьдаръя” ТББ АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт санал өгчээ

“Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-аас Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналаа өгөв. Уулзалтад Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Ж.Энхбат нар оролцож, “Хашаандаа сайхан амьдаръя ТББ”-ын тэргүүн Ц.Түмэнбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын төлөөлөл гэр хорооллын бүтэц, төлөвлөлт, цаашид хэрхэн утаа, хөрсний бохирдол зэрэг гэр хороолол тойрсон асуудлуудыг шийдэх талаар танилцууллаа.
“Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын зүгээс улс орны ирээдүй, 25-32 насны 300 мянга гаруй залуу гадагш гарч ажиллахаар явжээ. Үүний цаана хамгийн том шалтгаан нь өөрийн гэсэн орон байртай болох юм. Монголчууд хамгийн олноороо амьдарч байгаа сууцыг зөв дулаалаад, зөв горимд оруулж чадвал утааг 40-50 хувиар бууруулах боломжтой юм. Гэвч утааг бууруулах хангалттай хэмжээний төсөв байгаа ч бодитой, үр ашигтай шийдэл хэрэгжүүлэхгүйн улмаас үр дүнд хүрэхгүй байна гэдгийг онцоллоо.
Утааг бууруулах, гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах нь нийслэл Улаанбаатар хотод төдийгүй 21 аймагт ч тулгамдаж байгаа томоохон асуудал бөгөөд нийслэлийн 50% нь гэр хороололд амьдарч байгаа бол орон нутагт 10% нь л орон сууцад амьдарч байна.
Үүнийгээ дагаад нийслэлийн хэмжээнд 220 мянга орчим нүхэн жорлон байгааг стандартад нийцүүлэх бодит шаардлага байгаа талаар хэллээ.
Мөн Улаанбаатар хотын захын хороололд ажлын байр, үйлдвэрлэл хөгжөөгүйн улмаас тэнд амьдардаг хүмүүс хотын төв рүү ирж ажиллаж байна. Тиймээс иргэд, өрхийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, ажлын байраар дэмжих шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байгааг онцоллоо. Ардчилсан нам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн байгууллага, холбоод, салбар, салбарын экспертүүдийн бодлогын шийдлүүд, саналуудыг тусгахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...