Нийслэлийн түгжрэлийг бууруулахаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулан даргаар нь Б.Дэлгэрсайханыг томилсон. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурлын өнгөрсөн 12 дугаар сард хуралдуулж нийслэлийн удирлага болон хороо хамтран ажлуудаа төлөвлөн хэрэгжүүлж байгаа. Төлөвлөсөн ажлууддынх нь нэг болох автобусны маршрутыг шинэчлэн шийдэх ажлаа эхлүүлэхээ албаны хүмүүс мэдэгдлээ. Маршрутыг шинэчлэх, маршрутын давхцлыг бууруулах нь түгжрэлийг бууруулахад дөхөм болох гол том ажил гэж үзэж байгаа юм байна. Нэг автобусны буудал дээр 26 чиглэлийн автобус ирж бөөгнөрөл үүсгэдэг байдлыг өөрчилж шинээр төлөвлөхөөр шийдсэн гэж Б.Дэлгэрсайхан дарга хэллээ. Тодруулбал, Энхтайван өргөн чөлөөгөөр нэг чиглэлийн автобус л явуулж, автобусыг богино эргэлтээр 2-3 минутын зайтай ирүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр автобус удаан хүлээхгүй, бухимдахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна. Автобус богино эргэлтээр явах хэдий ч сэлгэн суух тохиолдол бүрт мөнгө авахгүй, хэдэн ч автобус дамжсан нэг удаа 1000 төгрөг төлөх ажээ.