Тархины байнгын уналт таталттай эмчлүүлэгчид тэнэгч мэдрэлийг цочроох суулгац суулгах мэс заслыг амжилттай хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсад анх  удаа тархины байнгын уналт таталттай эмчлүүлэгчид тэнэгч мэдрэлийг цочроох суулгац суулгах мэс заслыг энэ сарын 16-нд амжилттай хийлээ. Тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, мэдрэл, эпилепси судлаач эмч нар БНХАУ-ын Changqin Liu зочин профессорын хамтаар уналт таталт оноштой 7 настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг оношилгоонд хамруулав. Тэднээс уналт таталтын олдмол шалтгааны улмаас 6 наснаасаа эхлэн унаж татах эмгэгээр өвдсөн, сард дээд тал нь 20 гаруй удаа унадаг, олон эмд тэсвэртэй эпилепси оноштой 26 настай эмчлүүлэгчид энэхүү эмчилгээг амжилттай хийлээ.

Вагус буюу тэнэгч мэдрэлийг өдөөх эмчилгээ нь гавлын ясыг нээхгүйгээр, хүзүүний хэсгийн арьсан доор тэнэгч мэдрэлийг цочроох (VNS) хэрэгслийг суулган, цахилгаан өдөөлт хийх замаар эпилепсийн уналт таталтыг хянаж бууруулдаг, өвчтөнд зовуурь, эрсдэл багатай дэвшилтэт технологийн нэг бөгөөд олон улсын практикт ялангуяа эдгэрэлт муутай уналт таталт (эпилепси) өвчний үеийн эмчилгээний нэг сонголт болж өргөнөөр нэвтэрсэн юм. Гавлын мэс засал хийхэд тохиромжгүй таталтууд, эсвэл эпилепсийн голомтот тайралтын дараа үлдсэн уналтын үед илүү үр дүнтэй бөгөөд гавлын нээлттэй мэс засал хийлгэх, эсвэл эпилепсийн эсрэг эмийг их тунгаар хэрэглэхээс илүү тархи болоод бие махбодод хөнөөл багатай эмчилгээ болдог ач холбогдолтой. Эмчлүүлэгч хагалгааны дараах хоёр дахь хоногт энгийн тасаг руу шилжсэн,  биеийн байдал сайн, мэдрэл цочроогч төхөөрөмж хэвийн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...