Монгол Улс ардчиллын индексээр сүүлийн хоёр жилд нийт 20 байр ухарчээ

Монгол Улс ардчиллын үзүүлэлтээрээ өмнөх жилээс дахин ухарсан гэсэн тайланг олон улсын судлаач, шинжээчдийн “Varieties of democracy” (V-Dem) байгууллагаас гаргажээ. Тодруулбал тус газраас “Ардчиллын тайлан-2024”-ийг жил бүр танилцуулдаг бөгөөд  Монгол Улс бүх үзүүлэлтээрээ энэ онд дахин дөрвөн байраар ухарч 81 дүгээр байр жагссан байна. 2023 онд манай улс 16 байраар ухарч байсан бол ийнхүү  энэ жил дөрвөн байраар дахин хойшоо ухарчээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс ардчиллын индексээр сүүлийн хоёр жилд нийт 20 байр ухарлаа гэсэн үг.

“Ардчиллын тайланг сүүлийн найман жилийн турш танилцуулж байгаа. Харамсалтай нь  манай улсын үнэлгээ 2018 оноос хойших сүүлийн зургаан жил тасралтгүй уруудсаар, унасаар байгаа бөгөөд “Сүүлийн 10 жилд ардчилал мэдэгдэхүйц буурч байгаа улс орон” гэсэн тодотголд багтаад байна.

Сонгуулиа хэрхээн явуулж буй, хууль засаглал, шүүхийн  тал дээр оноо алдсан байна. Мөн өөр нэг анхаарах зүйл байгаа нь манай улсыг тус судалгааны байгууллагаас гэж дүгнэжээ.

“Varieties of Democracy” бол дэлхийн 180 гаруй орны 4200 гаруй эрдэмтэн судлаачдыг хамарсан олон улсын хамтын ажиллагаа бүхий байгууллага юм.

Ардчиллын индексээр тэргүүлж буй орнууд

 

Манай улс өмнөх жилээс 4 байр ухарч 81 дүгээргт жагсчээ
Ардчиллын индексээр сүүл мушгиж буй орнууд
Хааллттай улс орнууд

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн...

Монгол Улсын иргэдийг Солонгосын хил дээрээс буцаахгүй байхыг хүсчээ

Монгол Улсаас  БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан...

Төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийснийг эсэргүүцэв

Төрийн өмчит компанийн засаглал хяналтын тогтолцоог сайжруулж, бүтээмж, үр...