“Шинэ Хархорум”-ын хөгжлийн төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын тендер зарлана

Засгийн газрын 2024 оны 1-р срын 17-нд гаргасан 21-р тогтоолоор “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлахыг салбарын сайдад үүрэг болгосон байдаг. Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоолын дагуу “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтад зориулж Архаангай, Өвөрхангай аймгийн 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа юм.

Шинэ хотын төлөвлөлтийн концепцийг боловсруулахдаа олон улсын жишгийн дагуу нээлттэй байдлаар уралдаан, сонгон шалгаруулалт зарласнаар дэлхийн шилдэг хот төлөвлөгчдийн оролцоог хангахаар тооцжээ. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлыг хариуцсан захиргаанаас олон улсын нээлтэй сонгон шалгаруулалтыг энэ долоо хоногт зарлах бололтой. Шилдэг төсөл ирүүлсэн 5 багийг шалгаруулж, хамтран ажиллах юм байна.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...