Ирэх сараас тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Ирэх сараас төрийн бүх албан хаагчийн цалин 10 хувиар, нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалин 20 хувиар нэмэгдэж буй бөгөөд нийт 225.2 мянган хүн хамрагдахаар байна. Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл өглөө.

Сайдын хэлснээр тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэж буй бол халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж 10 хувиар нэмэгдэх юм байна. Харих орон нутгийн алба хаагчдын цалин дараах байдлаар нэмэгдэх ажээ. Тодруулбал,

-Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,

-Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус, тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах  ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар...

Татвар, үл хөдлөхийн 57.1 тэрбумын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн...

Сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Байгаль орчин, уур амьсгалын яамнаас Туулын хурдны зам төслийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд айлчлахаар очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын...