Элон Маск “Starlink” Монголд нэвтэрснийг зарлалаа

Элон Маск гуравдугаар сарын 1-ны өдөр өөрийн цахим хуудаснаа “Starlink” нам орбитын интернэт сүлжээ Монгол Улсад нэвтрэх боломжтой болсныг зарлалаа. Түүнчлэн “Starlink” өндөр хурдны сүлжээг ашиглан Монгол Улс “Space X” компанитай хамтарсан тойрог замын хиймэл дагуул хөөргөх талаар хэлэлцэж байгаа талаар ч мэдээлжээ.

Монгол Улсын Засгийн газраас пүрэв гарагт хиймэл дагуул хөөргөх нь харилцаа холбоог сайжруулаад зогсохгүй дотоодын сансар судлал, эдийн засгаа хөгжүүлэх алхам болсон гэж мэдэгдсэн байна. Францын “Thales Alenia Space” компанид бүтээгдэж буй хиймэл дагуул нь Монголын гамшгийн менежмент, онцгой байдлын үед авах арга хэмжээг сайжруулан, өргөн зурвасын интернэт сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилготой гэж Засгийн газраас мэдээлсэн.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н. Учрал “Манай улс өөрсдийн хиймэл дагуулаа хөөргөснөөр сансарт нисэгч орон болох замналыг тодорхойлох мөч тохиолоо. Монгол Улс сансрын хөгжиж буй салбар төдийгүй, сүүлийн үеийн инновацид тулгуурласан дижитал ирээдүйг эрэлхийлж буйг харууллаа” гэв. Өнгөрсөн сард Монгол Улсад “SpaceX” компанид тойрог замын хиймэл дагуул ашиглан интернэт үйлчилгээ үзүүлэх хоёр лиценз олгосон байна. Ингэснээр манай улсын интернэт хэрэглэгчид “Starlink”-ээр дамжуулан өндөр хурдны сүлжээ ашиглах боломжтой болов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...