Аварга О.Хангай Бөхийн өргөөнд 31 дэх түрүүгээ авлаа

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.
Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н. Золбоо нар шалгарлаа. Наймд улсын харцага С.Сүхбат, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан М.Еркебулан, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдэв.

Тус барилдааны “Улсын цолд ойрхон бөхийн шагнал”-ыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Довчинсэмбээд, “Уран барилдаантай бөхийн шагнал”-ыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүүд тус тус олгосон юм.
Өнөөдөр үндэсний Алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд эхэлнэ.
  • 26-нд 15:45 цагаас Орхон – Өмнөговь
  • 26-нд 19:45 цагаас Увс – Завхан
  • 27-нд 15:45 цагаас Сүхбаатар – Архангай
  • 27-нд 19:45 цагаас Булган – Баян-Өлгий
  • 28-нд 15:45 цагаас Төв – Дорноговь
  • 28-нд 19:45 цагаас Ховд – Баянхонгор
  • 29-нд 15:45 цагаас Говьсүмбэр – Өвөрхангай
  • 29-нд 19:45 цагаас Хөвсгөл – Сэлэнгэ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...