Үхсэн малын мах зарвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэлээ

Улсын Онцгой Комиссоос Монгол Улсын хэмжээнд хаваржилтын нөхцөл байдал ямар байгаа талаар өнөөдөр танилцуулав. Монгол орны нийт газар нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй, 92 суманд нөхцөл байдал хүнд, 90 суманд цагаан зуд, 23 суманд төмөр буюу шилэн зудын байдалтай. Түүнчлэн 12 аймгийн 200 суманд зам гарц хаагдсан, 1.5 сая мал хорогдсон, 3,137 малчин айл өрх сүлжээгүй, холбоо тогтоож чадаагүй байгаа аж.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид зудад нэрвэгдсэн малын махыг борлуулж буйг хэрхэн хянах талаар тодруулахад Шадар сайд С.АмарсайханЗуд зовлонгийн хажуугаар ашиг хонжоо хайсан янз бүрийн үйлдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ зудаар үхсэн малын хаягдал махыг хоол хүнсэнд хэрэглэгдэх асуудал боломж байхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд тус асуудалд онцгой хяналт тавьж ажиллаж байгаа.

Хэрэв зарах асуудал гарсан бол нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээнэ. Зудад хорогдоод буй мал дулаарахаар халдварт өвчин бий болгох эрсдэлтэй. Үүнийг гаргахгүй байхын тулд зэвсэгт хүчний хүн, машин техникийн нэмэгдүүлж малыг газар булж устгана. Дараа нь ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил гүйцэтгэнэ” хэмээн хариулав.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...