“УБТЗ” ХНН 50 хүүхдийн цэцэрлэг шинээр нээлээ

Энэ жил 75 жилийн ойгоо тэмдэглэх “Улаанбаатар төмөр зам” ХНН Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллагын нэг юм. Тус нийгэмлэг нь 16 мянган ажилтнуудынхаа нийгмийн асуудалд онцгой анхаардаг бөгөөд эрүүл мэнд, боловсрол, орон сууц, спорт соёл урлаг зэрэг нийгмийн салбарын аж ахуйн нэгжүүд байдаг.  

Эдгээр байгууллагуудын нэг болох төмөр замчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяанд 27 цэцэрлэг багтдаг бөгөөд эдгээр цэцэрлэгт төмөр замчдын 4500 шахам хүүхэд сурч хүмүүжиж байгаа юм. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ЗТХЯ-ны  Авто тээврийн Үндэсний төв байрлаж байсан байранд засвар хийж УБТЗ-ын “Ган зам” цэцэрлэгийн салбар 50 хүүхдийн цэцэрлэгийг нээлээ. Тус цэцэрлэгт ЗТХЯ-ны ажилтнуудын 28 хүүхэд, УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн 22 хүүхэд хүмүүжиж байна. Тус цэцэрлэгийн засварын ажлыг УБТЗ-ын Барилга, засвар ашиглалт, үйлчилгээний анги хийжээ. 

Хүүхдүүдийн сурч хөгжих орчныг сургуулийн өмнөх боловсролын МNS 6558   стандартад нийцүүлэн хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж ажиллаж байгаагаа УБТЗ-ын Хүүхдийн секторын удирдлага танилцуулав. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...