ШУТИС: Санал асуулгаар 1,700 оюутнаас 550 оюутан гэр бүлдээ туслах зайлшгүй шаардлагатай гэсэн

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) малчин өрхөөс суралцагчийг хичээлээс нь түр чөлөөлж, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж байгаа талаар мэдээгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Хөдөө орон нутаг, дийлэнх аймгуудын нутаг дэвсгэрт цас, зудын нөхцөл үүсэж байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотой зуданд нэрвэгдсэн орон нутгийн малчдад туслах шаардлага бий болж байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор оюутнууд гэр бүлдээ туслах боломж олгох зорилгоор энэ хаврын улиралд хичээл сонгон судалж байгаа, малчин өрхийн 1,700 оюутнаас санал асуулга авч байгаа бөгөөд одоогоор 550 оюутан гэр бүлдээ туслах, дэмжин ажиллах зайлшгүй шаардлагатай болохоо илэрхийлээд байна.

Зам, даваа хаагдсантай холбоотойгоор сар шинийн баярын өдрүүдээр хөдөө орон нутагт очоод буцаж амжаагүй оюутан олон байгаагийн улмаас хичээлийн ирц хангалтгүй байна.

Иймд малчин өрхийн суралцагчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2024 оны хоёрдугаар сарын 19-өөс 2024 оны гуравдугаар сарын 22-нийг хүртэл дөрвөн долоо хоног (IV-VIII долоо хоног) хичээлээс түр чөлөөлж сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж байна” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...