Нийт нутгаар дөрөв хоногийн дараа хүйтний эрч суларна

Ирэх 10 хоногийн буюу хоёрдугаар сарын 19-28-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний төвийн цаг уурч Э.Дариймаамэдээллээ.

Хур тунадас 

  • Хоёрдугаар сарын 19-нд Монгол Алтай Уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор
  • Хоёрдугаар сарын 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
  • Хоёрдугаар сарын 21-нд Баруун аймгуудын нутгийн зарим газар, Говийн нутгийн баруун хэсгээр
  • Хоёрдугаар сарын 22, 27-ны өдөр Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр
  • Хоёрдугаар сарын 23, 26-ны өдөр Баруун болон төвийн нутгийн зарим газраар
  • Хоёрдугаар сарын 24-нд Алтай хангайн уулархаг нутгаар
  • Хоёрдугаар сарын 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
  • Хоёрдугаар сарын 28-нд Төв болон зүүн аймгуудын зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах юм байна.

Салхи, шуурга 

  • Хоёрдугаар сарын 19-22-ны өдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор
  • Хоёрдугаар сарын 27,28-нд Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур 

  • Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтэн, жавартай хэвээр байна.
  • Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус хүйтэн, өдөртөө 25-30 градус хүйтэн
  • Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус хүйтэн, өдөртөө 20-25 градусын хүйтэн
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус хүйтэн
  • Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус хүйтэн, өдөртөө 16-21 градусын хүйтэн
УЛААНБААТАР ХОТ

Хур тунадас

  • Хоёрдугаар сарын 23-нд ялимгүй цас орно.
  • Хоёрдугаар сарын 25-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи 

Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна.

Агаарын температур 

  • Ойрын хоёр хоногтоо хүйтэн хадгалагдаж Яармаг, Сонгинын орчмоор шөнөдөө 34-39 градус хүйтэн, бусад хэсгээр 28-33 градус хүйтэн байна.
  • Өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Харин хоёрдугаар сарын 23-наас эхлээд агаарын температур нийт нутгаар бага зэрэг сулрах төлөв ажиглагдаж төлөв илэрчээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

БНХАУ-ын баруун өмнөдөд Гуйжоу хэмээх муж бий. Үзэсгэлэнт байгаль,...

Монгол хэл бичгийн шалгалтад 85 мянган шалгуулагч бүртгүүлжээ

Энэ удаагийн Монгол хэл бичгийн ЭШ-д 10, 11 дүгээр...

Хоёр автомашин мөргөлдөж нэг иргэн автомашины төмөр эд ангид хавчуулагджээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хоёр суудлын автомашин мөргөлдлөө...

Онлайн худалдаагаар залилуулсан иргэдийн тоо нэмэгдсээр байна‼️

Онлайн худалдаа өргөжиж байгаа энэ үед иргэдийн эрэлт хэрэгцээнд...