Луу жилийн босгон дээр Дархан-Уул аймгаас улсын аварга 10 малчин тодров. Эдгээр улсын аварга малчдын шагналыг энэ сарын 3,5-ны өдрүүдэд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Сангийн сайд Б.Жавхлан, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал нарын албаны хүмүүс гардуулж өглөө.
Хонгор сумын Зулзага багийн малчин А.Батхуяг нь 29 жил мал маллаж, сүүлийн таван малын хорогдолгүй байж 100 эх малаас 100-110 төл бойжуулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч буйг шагнал авах үеэрээ онцолж байлаа
Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн малчин Нямбуугийн Ганхуяг эцэг, эхээс өвлөсөн малч арга, ухаанд суралцаж 33 жил тасралтгүй хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулан Туулай жилийн “Улсын аварга малчин”-аар тодорлоо.
Сүхбаатар аймгийн үзэмчин үүлдрийн хуц, Говь-Алтай аймгийн “Алтайн улаан” үүлдрийн ухна, махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн бухаар цус шингээх эрлийзжүүлэлт хийж мал сүргийнхээ ашиг шимийг сайжруулж буй малчдын төлөөлөл юм.Хонгор сумаас тодорсон “Улсын аварга малчин” Доржийн Төртогтох гэр бүлийн хамт 30 гаруй жил эрдэнэт мал, сүргээ өсгөж, хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулж байна. 2020 оны “Аймгийн аварга малчин”, мөн “Сумын алдарт уяач” тэрбээр гэргий Б.Норовын хамтаар баяд үүлдрийн хонь, өлгий улаан үүлдрийн ямаа, сэлэнгэ үүлдрийн улаан халзан үхэр, тэс үүлдрийн адуу гээд нийт 1100 гаруй тоо толгой малтай өвөлжиж байна.Дархан-Уул аймгаас тодорсон улсын аварга малчдын нэг нь Хонгор сумын Зулзага багийн малчин Х.Жамсран юм. Гэргий А.Балжиннямын хамтаар баяд үүлдрийн хонь, өлгий улаан үүлдрийн ямаа, сэлэнгэ үүлдрийн үхрийг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр ашиг шимийг нь сайжруулан өсгөн үржүүлж байна.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн малчин Норслойн Төвжаргал, гэргий Г.Сайнхишигийн хамт “Улсын аварга малчин”-ы цол тэмдэг, шагналаа гардан авлаа.