Сар шинийн барилдаанд гурван аварга зодоглоно

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярт зориулсан тус барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, гарди Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон тэргүүтэй 256 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Гурван аварга тухайд эл барилдаанд түрүүлж үзээгүй байгаа юм. Гэхдээ гурвуулаа үзүүрлэж байв.

Харин улсын арслан Ц.Содномдорж нэг түрүүлж, нэг үзүүрлэн, гурван удаа их шөвөгт шалгарч байлаа. Тэгвэл улсын арслан Р.Пүрэвдагва нэг түрүүлж, нэг удаа шөвгийн дөрөвт үлджээ. Өнөөдрийн барилдаанд аварга гурав, арслан хоёр, гарди хоёр, заан долоо, харцага 14, начин 42, нийт улсын цолтой 70 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Барилдаан 13:00 цагаас эхлэх бөгөөд өнөөдөр нэг, хоёрын даваа үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...