З.Санждорж: Жилийн ёгт нэрийг “Хилэнт эх” гэж махчилж орчуулах нь буруу

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийг Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба, зурхайч З.Санждорж өөрөөр тайлбарлажээ. Тэрбээр “Ёгт нэрэнд манайхан төөрөлдөж будилах нь цөөнгүй. Дорнын зурхайд 12 жилийг таван махбодоор хувилган 60 жил байх бөгөөд үүнийг жаран хэмээн нэрлэдэг. 60 жил нь тус бүрдээ нэртэй. Тухайн жил ямар болохыг тооны ухаанаар, шинжлэх ухааны судлалаар нарийн тооцон гаргадаг. Энэ жилийн ёгт нэрийг харахад “Томо” гэж нэрлэж байгаа юм. “Хилэнт эх” ихэт хэмээн орчуулаад байгаа нь оносон нэр биш. Жилийн ёгт нэрийг махчилж орчуулах нь буруу. Үгийн утгаа зөв гаргах хэрэгтэй. Харин “Хилэн их”-т хэмээх жил нь  XVII  жарны 49 дэх үхэр жил юм. “Хилэн эх”  гэхээр хүмүүс хатуу жил гарч байгаа гэж ойлгоод байгаа юм.

Жил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Монголчууд эрт дээр үеэс жилийн өнгийг олон янзаар тодорхойлсоор ирсэн. Энэ жилийн хувьд хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд луу жилийн луу өдөр тохиож байгаа. Энэ нь найман сайн бүрдсэн өдөр юм. Судар номонд сайн үйлс арвижиж, сайн сайхан зүйлсийг дэлгэрүүлэх тухай бичсэн байдаг. Найман сайн өдөр нь өвчин зовлонгүй, нас урт, төгс жаргалтай, эд баялаг эрхэм сайн, нэр алдартай, хувь тавилан сайтай, эдлэл хэрэгсэл төгөлдөр, сайхан бүхэн тохиох утгыг бэлгэддэг. Энэ өдөр бүгдэд үгийн сайныг хэлвээс ажил төрөл нь сэтгэлчлэн бүтнэ. Мөн энэ жил гурван хөх мэнгэ голлож байгаа. Энэ нь хавдар өвчин, боом дэлгэрэх төлөвтэйг илтгэдэг. Энэ жил шороон махбодтой учраас зурхайд буусан үхрийн өнгө нь шар байгаа. Тиймээс газар тариалан эрхлэх,  мод тарих, үр тариа тарихад ургац шим арвин. Мөн дөрвөн шийр нь хөх өнгөтэй байгаа нь хаврын саруудад салхи шуургатайг илтгэж байна. Зуны эхэн сар хямралтай, аль ч улирлын эхэнд салхи шуургатайг харуулж байна. Өвөлдөө бага зэрэг илүү сартай байхаар зурхайд бууж байна хэмээн ярилаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...