ИЗНН-ын дарга Б.Батбаатар МАН, АН-аас бусад 35 намыг нэгдэхийг уриаллаа

ИЗНН-ын дарга Батын Батбаатар хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй МАН, АН-аас бусад улс төрийн 35 намыг нэгдэхийг хүсэж байна гэсэн улс төрийн мэдэгдэл хийв. ИЗНН-ын дарга Батын Батбаатар хэлэхдээ “Иргэн хүнийхээ хувьд надад нэг гуйлт байна. МАН, АН-аас бусад улс төрийн 35 намаас хүсэх нэгэн гуйлт байгаа юм. Улс төрийн 35 намыг нэгдэхийг хүсэж байна. Энэ бол өнөөдөр миний хэвлэлийн хурал хийх гэсэн үндсэн шалтгаан” гэсэн юм.

Улс төрийн намуудад яагаад нэгдэх хүсэлт гаргаж байгаа вэ гэсэн асуултад “Энэхүү хүсэлтийг улс төрийн 35 намд би өөрийн биеэр хүргэж өгнө. Өмнө нь улс төрийн намууд гурав гурваараа багц болж нийлж нэгдэж явлаа. Үр дүн хаана байна вэ. Үр дүн гараагүй. Өнөөдөр ганцхан зүйлийг бүгдээрээ ойлгосон. Солихоос өөр зам үгүй. 35 нам нэгдэж байна гээд та бүхэн төсөөлөөд бод доо. Нэг удаа улс төрийн намаа, хувь хүний эрх ашгаа хойш нь тавиад бүгдээрээ нэгдэцгээе. Ийм л шалтгаан бий” гэв.

Тэрбээр “Хувь хүний эрх, намынхаа эрх ашгийг хойш нь тавьж чадвал болохгүй зүйл үгүй. Бүгдээрээ өөрсдөөсөө асуугаад, бодоод нэг үзээрэй. 35 нам нэг боллоо гээд төсөөлөөд бодоод үз дээ” гэв. Улсын дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй улс төрийн 37 нам Монголд бий.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...