ГОК-ын Хүний нөөцийн мэргэжилтэн С.Юмэнхүү ажлын байран дээрээ архидан согтуурчээ

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн С.Юмэнхүү ажлын байран дээрээ архидан согтуурчээ. Зам тээвэр, хөгжлийн яаманд газрын дарга нар нь архидан согтуурч, бие биенийхээ аминд хүрсэн эмгэнэлт явдлаас хойш төрийн албан хаагчид ажлын байран дээрээ архидан согтуурах бүү хэл архи, согтууруулах ундаа оруулахыг хориглосон хууль журам гарч, хэрэв энэ журмыг зөрчвөл ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авдаг болсон.
Гэтэл улсын төсвийн 10 хувийг дангаараа бүрдүүлдэг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чандлан баримталж ажиллах ёстой улсын онцгой объектод Хүний нөөцийн мэргэжилтэн хийдэг, 7000 уурхайчныг удирдлагаар хангах үүрэгтэй албан тушаалтан архидан согтуурдаг, эл зүй бус үйлдлийг нь удирдлагын зүгээс нуун дарагдуулж, өөгшүүлсээр байх уу гэдэг нь удахгүй тодорхой болох байх.
Гол нь ийм их эрх дархыг С.Юмэнхүүд хэн олгосон бэ. Авилга хээл хахуулиар, үгүй ядахдаа л танил талаараа түрий барьж энэ том үйлдвэрт ажилд ордог, энэ нь соёл, хэвшил болтлоо ээнэгшсэн гэгддэг ГОК-ыг тойрсон явган яриа үнэн үү. Эсвэл Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэхээрээ ийм “даам” байдаг уу. С.Юмэнхүү мэргэжилтний эл кэйсээс харагдах биз ээ.
 Эх сурвалж: Reelnews.mn

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...