Цастай Норовлин цанатай Норовлин болжээ

Хэнтий аймгийн Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид өвлийн спортын анхдагч “Цанатай-Норовлин” клубийн тамирчин сурагчдаа хүндэтгэлтэйгээр угтаж авлаа. Бяцхан тамирчид Хэнтий, Дорнод аймгийн “Өсвөрийн цаначдын аймгийн аварга” шалгаруулах тэмцээнд Норовлин сумынхаа сургуулийн тугийг мандуулжээ. Сургуулийнхаа тугийг аймгийн аваргын гурван мөнгөн медаль, нэг хүрэл, тусгай байрын дөрвөн цомын амжилтаар мялаасан сайхан мэдээтэй. Шилжин явах багийн “Алтан цом”-оо сургуулийн тугтайгаа сургуулийн хамт олондоо хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн байна.
“Цанатай-Норовлин” клуб цаашид Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж, сургуулийнхаа нэрээр бүс, аймаг, улсын тэмцээнд оролцохоор болжээ. Тэртээх 33 жилийн өмнө цана, тэшүүрт дурлуулсан буурал багш В.Сэнгэдорж агснаа эргэн дурссан байна. Норовлин сумын тамирчид өвлийн спортын хаан гэгдэх хоёр төрлийн иж бүрдэл 38 ширхэг цанатай болжээ. Хүүхэд залуусыг өвлийн спортод дурлуулж, чөлөөт цагийг нь нийтийн биеийн тамирыг дэмжин өнгөрүүлэх энэхүү санаачилга бусад аймаг, сумдад сайн жишиг болон түгж эхэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд заллаа

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд...

М.Нарантуяа Нара: Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан ЖДҮ, тендер, концесс бүгдийг хувааж авсан

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы...

АН-ын бүлэг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх санал хураалтад оролцохгүй

Ерөнхий сайдад Итгэл үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн...