Словени улстай хамтран “Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” төсөл хэрэгжүүлж байна

Уур амьсгалын өөрчлөлт газар авч, үүний нөлөө улам бүр тархсаар бүү өнөө цагт энэхүү уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн ажлуудын нэн тэргүүнд ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх явдал гэж үзэж байна. Монгол орны нийт нутгийн 8.2 хувийг эзлэн ургадаг ойн санд ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд олон талт оролцоо, ялангуяа эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал. Иймд Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Словени улсын Ойн хүрээлэнтэй хамтран, Бээжин дэх Словенийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” төслийг 2023 оны 9 сараас 2024 оны 1-р сард хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд “Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” сэдэвт нэг өдрийн сургалт, семинарыг 2023 оны 11 сарын 2-нд зохион байгуулж, ой, модны салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл 60 хүнийг хамруулжээ. Энэхүү сургалт семинар нь анх удаа салбарын эмэгтэйчүүдийн мэргэжлийн онцлог, нийгмийн асуудал, цаашдын чиг баримжааг хөндөж, хэлэлцсэнээрээ шинэлэг байв. Сургалтын үеэр Словени улсын Ойн хүрээлэнгийн захирал, доктор Никэ Кранц ойн тогтвортой менежмент, эмэгтэйчүүдийн оролцооны талаарх онолын мэдлэг болон Словени улсын туршлагаас лекц бэлтгэн хүргэж, МОСМХ нэгдлийг төлөөлөн доктор Д.Дэлгэржаргал, доктор М.Хишигжаргал нар Монгол оронд ойн тогтвортой менежментийн хэрэгжилт, ойн салбарын эмэгтэйчүүдийн оролцооны өнөөгийн байдлын талаар илтгэл хэлэлцүүлэв.

Сургалт, семинарын үеэр оролцогчид бүлгээр ажиллаж, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, санал болгох гаргалгааг танилцуулав. Энэхүү хамтын ажиллагааны дараагийн шат нь Словени улсад амжилттай хэрэгжүүлж буй оролцоонд тулгуурласан ойн тогтвортой менежментийг манай орны ойн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдэд таниулах, шаардлагатай сэдвээр онлайн сургах менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд Словенийн Ойн хүрээлэнгийн захирал доктор Никэ Кранц, судлаач доктор Алеш Польянек нар байгальд дөхүүлсэн ойн тогтвортой менежмент, ойн салбарын эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг сэдвээр лекц хэлэлцүүлж, эдгээр мэдээллийг цааш нь ойн салбарын эмэгтэйчүүдэд цуврал лекцээр хүргэж байна. Тус төслийн сүүлийн шатанд ойн тогтвортой менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх, үүнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар олон нийтэд таниулан сурталчлах кампанит ажил байх юм. Энэхүү онцлог үйл ажиллагаа нь монгол оронд ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж байгааг оролцогчид онцолж байлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...