Бусдын болон өөрсдийн амь насанд хохирол учруулж болзошгүй гэж үзээд хоёр жолоочийг баривчилсан

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга Н.Мишигдорж мэдээлэл хийлээ. Тэрээр “Осол гаргасан хоёр жолоочийг шүүхийн зөвшөөрөлтэйгөөр 48 цагийн хугацаатай баривчилсан. Хэвлэл мэдээллээр цагдан хорьсон гэсэн ойлголтын зөрүүтэй мэдээлэл яваад байна. Цадан хорих бол таслан  сэргийлэх арга хэмжээ.  Эрүүгийн хэрэг үүсч яллагдагчаа татсаны дараа авдаг арга хэмжээ гэсэн үг. Хоёр жолоочийн хувьд шүүхийн зөвшөөрөлтэйгээр 48 цагаар баривчилсан.  Ослын улмаас гурван хүний амь нас хохирсон, 10 хүн бэртэж гэмтсэн, орон сууц галд өртсөн, онц их хэмжээний хохирол учирсан, сэтгэл санааны байдал тогтворгүй, бусдын болон өөрсдийн амь насанд хохирол учруулж болзошгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, прокурорт мэдэгдэн, шүүхийн зөвшөөрөлтэйгөөр хоёр жолоочид ийм арга хэмжээ авсан.

Хэргийн газарт цагдаагийн байгууллагын 189 мөрдөн байцаагч, 31 прокурор, ШШЕГ-ын 51 шинжээч ажилласан. Хэргийн газрын үзлэг шалгалт өчигдөр дууссан тул өнөөдрөөс мэдүүлэг авах, байцаалт авах, бусад нотлох баримтыг цуглуулах ажиллагаа эхэлж байна. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг үнэлгээг ажлын хэсэг байгуулж шуурхай дуусгахад анхаарч ажилласан. Хэргийн газрын  цар хүрээ их, олон автомашин, барилга шатсан гээд 2-3 өдөрт үзлэг хийгдэхээр байсан ч тухайн өдрийн 22 цагт хэргийн газрын үзлэгийг дуусгасан. “Дашваанжил” компани буруутай юу, буруугүй юу. Хоёр жолоочийн  хэн нь осолд буруутай вэ, хоёулаа буруутай юу, автомашин стандарт шаардлага хангасан уу гээд бүх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор ажиллаж байна. Хэргийн газрын үзлэг хийхэд тус компанид үзлэг шалгалт хийсэн” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...